Олон Улсын хөлбөмбөгийн холбоо улс орнуудын шинэчилсэн чансааг зарлалаа. Чансааг Германы баг тэргүүлсэн бол Аргентин удаалж, Бельгийн баг гуравт орж ирлээ. Шинэ чансаагаар тогтоогдсон дэлхийн шилдэг байгуудын байршлыг танилцуулбал, Испанийн шигшээ 10-аар байр руу, Италийн баг 13-р байр руу ухарчээ.
Мөн дэлхийн таван удаагийн аварга Бразилын багийн өмнө нэг тивийн улс болох Колумб орж ирлээ. Колумбын шигшээ ийнхүү дөрөвдүгээрт байрт орж ирсэн нь түүхэн амжилтуудын нэг аж. Франц саяхан талбайдаа Бразилтай нөхөрсөг тоглолт хийж 3:1-ээр хожигдсон тул 11-ээр байр руу хойшлов. Тэгвэл Бутаны шигшээ баг 2018 ДАШТ-ийн урьдчилсан шатны тоглолтоо "Шинэ Зеланд"-тай хийж, тэднийг хожин түүхэн гавъяа байгуулсан. Энэ амжилт нь хөгжил буурай Бутаныг 128 байраар урагшилж 123 руу орж ирэхэд хүргэлээ.
Харин талбайдаа Зүүн Тиморт хожигдсон Монгол Улсын шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн жагсаалтын 200 дугаарт бичигдлээ. Манай баг 189-р байранд явсан амжилттай байсан бол Зүүн Тиморт хожигдсон нь манай чансааг ухраасан юм.
ОУХХ-ны шигшээ багуудын шинэчилсэн чансаа:
Манай хөлбөмбөгийн шигшээ баг чансааны 200 дугаарт бичигдлээ | ||
Үзсэн: 2412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.