![](/uploads/201504/news/thumb/41e7786319cb756b51253889b5df6c59_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбооноос Азийн Хөлбөмбөгийн Холбоотой /AFC/ хамтран дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 2-ны хооронд явуулах гэж байна. Тус сургалтад Азийн Хөлбөмбөгийн Холбооны “C” зэрэглэлтэй дасгалжуулагчид хамрагдана.
AFC-гийн “B” зэрэглэл олгох сургалтыг өмнө нь 2010, 2012 онуудад авч байсан бөгөөд нийт 30 гаруй дасгалжуулагч хамрагдан амжилттай төгссөн юм. МХБХ дотоодын дасгалжуулагч нараас ойрын 10 жилд AFC-ийн хамгийн өндөр зэрэглэл болох "Pro" ангиллын дасгалжуулагч төрүүлэн гаргахаар зорилт тавин ажиллаж байна.
Дасгалжуулагч нарын ангиллаас товч танилцуулахад хамгийн өндөр зэрэглэл Pro ангилал байдаг бол доошлоод AFC-ийн “A” ангилал, “B” ангилал, “C” ангилал зэргүүдийн дасгалжуулагч нар байдаг. Үүнээс AFC-ийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд AFC-ийн “B” ангилалтай байхыг шаардаж эхэлсэн. Цаашдаа “А” болгох шаардлага ирэх бөгөөд мэргэжлийн холбоо үүнд бэлтгэх зорилготойгоор үечилсэн сургалтуудыг авч байгаа юм.
Цаашдаа МХБХ дотооддоо тавигдаж байгаа шаардлагыг ч өндөржүүлж байгаа бөгөөд томоохон тэмцээн болох Үндэсний “Нийслэл лиг” тэмцээнд оролцох багуудын ахлах дасгалжуулагч нар AFC-ийн “B” зэрэглэлтэй байхыг шаардаж байгаа юм.
Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалт болно | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.