Энэ долоо хоногт Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайгаас орон нутагт орж буй хөрөнгийг нэмэгдүүлэх, ингэхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Энэ үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбат уул уурхайн салбарын үйл ажиллагааг хэвийн, жигд үргэлжлүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай гэдгийг хэлсэн юм. Тиймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэв.
Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталдаг ажээ.
Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталдаг ажээ.
Уул уурхайн салбар хэвийн хөгжихөд орон нутгийн дэмжлэг чухал гэв | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.