Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад ирэх тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэмцээнд 16 баг өрсөлдөхөөс манай шигшээ баг “В” хэсэгт Япон, Вьетнам, Тажикистаны багууд багтжээ.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн 16 тамирчин бэлтгэлд гарсан бөгөөд дийлэнх нь "Энагурэ" клубын тамирчид аж. Манай эмэгтэй шигшээ баг 2013 онд Тайланд улсад болсон Азийн АШТ-д XIV байрт орж байсан. 2015 оны Азийн АШТ-ий эхний хоёр байрт шалгарсан баг 2016 оны “Рио де Жанейро” зуны олимпийн наадамд оролцох эрхийг хүртэх юм.
Волейболын эмэгтэй шигшээ баг ААШТ-д оролцоно | ||
Үзсэн: 1481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.