Шууд Chart

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна

2015-04-13 09:52:59

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран маргааш "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-ыг зохион байгуулах гэж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл болж нийт 350 орчим үйлдвэрлэгч оролцох аж. Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн оролцож санал бодлоо солилцох юм байна.

Түүнчлэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих зээлийн бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, түүний үр дүн зэрэг олон сэдвээр нээлттэй хэлэлцүүлгүүд явагдаж чуулганаас ЖДҮ эрхлэгчдийн үндэсний чуулганаас зөвлөмж гаргах ажээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй