Үндэсний Сагсанбөмбөгийн Холбоо (NBA) болон Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбоо (FIBA) хамтран Куба улсын нийслэл Гавана хотод, энэ сарын 23-26-ны өдрүүдэд “Сагсанбөмбөгийн хамтарсан анхдугаар хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү арга хэмжээг “NBA”-ын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч Стив Нэш, “NBA”-ын дэлхийн элч Дикембе Мутомбо болон “WNBA”-ын домог Тича Пеничейро нар удирдан явуулах аж.
Хөтөлбөрийг дэмжиж Кубын эрэгтэй болон эмэгтэй үндэсний шигшээ баг, Кубын Спортын яамны орон нутгийг хамрах төсөл болон Кубын Сагсанбөмбөгийн Холбоо хамтран оролцох юм.
“NBA” болон “FIBA”-аас хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд, Куба улсыг төлөөлөн хоёр тоглогч, нэг дасгалжуулагч уригдан оролцож байгаагаар мөн онцлогтой юм байна.
Цаашлаад “NBA Cares”-ын дэлхийн нийгмийн хариуцлага хөтөлбөрөөс энэхүү арга хэмжээг дэмжин, Гавана хотын сагсан бөмбөгийн гурван талбайг шинэчлэн засварлаж өгөх, мөн залуучуудын сагсанбөмбөгийн эмнэлэг шинээр хоёрыг барьж өгөх, Кубын эрэгтэй болон эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчдад зориулан сургалт, семинар зохион байгуулах болжээ.
Куба улсад сагсан бөмбөгийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.