Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай” А/277 дугаар захирамж гаргасан байна.
Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4а ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг энэ сарын 25-наас ирэх сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Тэмцээнд оролцох зардал болох 1.9 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж өгөхөөр болсон байна.
Б.Пүрэвбаатар хүү хотын захирагчийн дэмжлэгээр тэмцээндээ оролцоно | ||
Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.