Шууд Chart

Цэцэрлэгийн насныхны барилдаанд Б.Пүрэвбат түрүүлэв

2015-04-13 11:19:26

ҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан цуврал барилдаанууд энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус барилдаануудын салхийг хагалсан цэцэрлэгийн насны 128 бөхийн барилдаан өнгөрөгч бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөсөн юм.

Цэцэрлэгийн насанд бөхчүүдийг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваан хоёр хэсгээс шалгарсан шилдэг 16 бөх дөрвийн даваанаас хоорондоо барилдаж аваргаа тодруулахад Баянгол дүүргийн 162-р цэцэрлэгийн Б.Пүрэвбат түрүүлж, Баянгол дүүргийн 17-р цэцэрлэгийн П.Замилан үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Хан-Уул дүүргийн 189-р цэцэрлэгийн Б.Цэрэндорж, Завхан аймгийн Тэс сумын Э.Билгүүнээ нар шалгаран үлдсэн юм.

Дөрвийн даваа


1.      Б.Пүрэвбат 162-р цэцэрлэг– Н.Наранбаатар 112-р цэцэрлэг
2.      Б.Цэрэндорж 189-р цэцэрлэг– Б.Баянсамбуу Говь-Алтай Чандмань
3.      Н.Ёндон Өв 3-р цэцэрлэг– Б.Мөнхбаяр 84-р цэцэрлэг
4.      П.Замилан 77-р цэцэрлэг– М.Алтанхуяг Төв Баян
5.      Т.Суварнаабазар 129-р цэцэрлэг – У.Мөнх-Учрал 34-р цэцэрлэг
6.      Б.Жанчивмолом 65-р цэцэрлэг– П.Тэмүүлэн БЗД
7.      Д.Бүрэнзэвсэг Өв Зүүнбаян-Улаан – Э.Билгүүнээ Завхан Тэс
8.      Б.Төгөлдөр 34-р цэцэрлэг – Н.Хосбаяр 165-р цэцэрлэг

Тавын даваа

1.      Б.Пүрэвбат 162-р цэцэрлэг –Н.Хосбаяр 165-р цэцэрлэг
2.      Б.Цэрэндорж 189-р цэцэрлэг –У.Мөнх-Учрал 34-р цэцэрлэг
3.      Н.Ёндон Өв 3-р цэцэрлэг – Э.Билгүүнээ Завхан Тэс
4.      П.Замилан 77-р цэцэрлэг– Б.Жанчивмолом 65-р цэцэрлэг

Зургаагийн даваа

1.      Б.Пүрэвбат 162-р цэцэрлэг– Э.Билгүүнээ Завхан Тэс
2.      Б.Цэрэндорж 189-р цэцэрлэг –П.Замилан 77-р цэцэрлэг

Долоогийн даваа

1.      Б.Пүрэвбат 162-р цэцэрлэг– П.Замилан 77-р цэцэрлэг
               /түрүүлсэн/                           /үзүүрлэсэн/


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Цэцэрлэгийн насныхны барилдаанд Б.Пүрэвбат түрүүлэв   
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй