Монголын маркетингийн холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит маркетингийн менежментийн улсын тавдугаар олимпиадыг энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд их, дээд сургуулиудад маркетинг, бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнуудын мэдлэгийг шалгах, хөгжүүлэх зорилготой юм.
Одоо тав дахь жилдээ зохион байгуулагдаж, 13 сургуулийн 85 оюутан оролцож байна.
Оюутнуудын хувьд энэ олимпиадад оролцох нь оноо нэмэгдэх, ажлын байртай болох зэрэг олон давуу талтай байдаг аж. Учир нь бизнесийн байгууллагууд уг олимпиадад шалгарсан болон оролцсон оюутнуудыг ажилд урих боломж өндөр байдаг.
Маркетингийн Менежментийн улсын тавдугаар олимпиад болж байна | ||
Үзсэн: 3322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.