Шууд Chart

Монголын шигшээ баг зургаадугаар байрт орлоо

2015-04-13 12:53:27

АНУ-ын Лос-Анжелос хотод "Дэлхийн цом"-ын төлөө эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Монголын баг хэсгийнхээ сүүлчийн барилдаанд АНУ-ын багт 0:8 онооны харьцаагаар хожигдлоо. Улмаар тавдугаар байрын төлөө барилдаанд Беларуссын багт 3:5-аар ялагдаж, зургаадугаар байрт шалгарлаа.

 “А” хэсэгт Оросын баг Кубын багтай 4:4-өөр тэнцэж, хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч “Б” хэсгээс сүүлчийн барилдаандаа Ираны багт 1:7-гоор ялагдсанаар  Азербайжаны багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Харин  алтан медалийн төлөө АНУ болон Ираны багууд барилдахаар болов. 

Манай эрэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд өмнө нь зургаан удаа оролцохдоо хоёр удаа II, IY, нэг удаа III, Ү байр эзэлж байсан юм.

Манай баг энэ удаагийн дэлхийн цомд нийт дөрвөн барилдаан хийснээс нэг ялж, гурав ялагджээ. Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээн 2018 он хүртэл жил бүр АНУ-ын Лос-Анжелос хотод болж байх юм.

 

Монгол, АНУ-ын багуудын барилдааны дүн 0:8

48 кг   Д.Цогтбаатар – Тони Рамос, 1:1, ялагдсан
61 кг   Б.Нэмэхбаяр – Колман Скотт, 5:8
65 кг   Г.Мандахнаран – Брент Меткалф, 2:8
70 кг   Б.Анхбаяр – Ник Марабл, 1:4
74 кг   П.Өнөрбат – Жордан Барроуз, 0:6
86 кг   П.Өсөхбаатар – Клейтон Фостер, 2:2, ялагдсан
97 кг   Д.Хүдэрбулга – Жек Вернер, 0:3
125 кг Ж.Чулуунбат – Тэрвэл Длагнэв, 0:10
Монгол, Беларуссын багуудын барилдааны дүн, 3:5
48 кг   Д.Цогтбаатар – Владислав Андреев, цэвэр ялсан
61 кг   Б.Нэмэхбаяр – Дзайнис Максимов, 10:10, ялагдсан
65 кг   Г.Мандахнаран – Азамат Нуриков, 11:5
70 кг   Б.Анхбаяр – Зхан Сафаян, 11:9
74 кг   П.Өнөрбат – Али Шабанов, 2:8
86 кг   П.Өсөхбаатар – Амархаж Махамедов, 5:8
97 кг   Д.Хүдэрбулга – Иван Янковски, 5:7
125 кг Ж.Чулуунбат – Алексей Шемаров, 1:11


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын шигшээ баг зургаадугаар байрт орлоо   
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй