![](/uploads/201504/news/thumb/3432c1d0f463d93b7138b9f4a2546d19_x3.jpg)
Монголын волейболын холбооны өсвөр үеийнхний "Улсын аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 4-11-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд хөвгүүд, охидын ангилалд бүс, бүсийн 16 шилдэг баг өрсөлдөв.
Ингээд шилдэг наймд хөвгүүдээс Дорнод, Дундговь, Өмнөговь, “Хасу Мегастарс”, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Ховд, охидоос Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгор аймаг, мөн БЗД-ийн 21-р сургууль, “Хилчин” спорт хорооны багууд тус тус шалгарсан. Эдгээр шилдэг найман баг Монголын хүүхдийн спортын V наадамд оролцох эрхийг авчээ.
Тэмцээний дүн гарахад хөвгүүдээс Б.Амгаланбаатар эзэнтэй, Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг, охидоос М.Мөнхтулга дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид түрүүлэв.
Тэмцээний дүн:
/Хөвгүүд/
- Алтан медаль: Б.Амгаланбаатар эзэнтэй, Х.Рэнцэндорж ахлах дасгалжуулагчтай, Ө.Танхил-Од туслах дасгалжуулагчтай, Т.Доржнамжаа ахлагчтай Өмнөговь аймгийн баг.
- Мөнгөн медаль: Спортын мастер Ж.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай, Спортын мастер О.Наранбаяр туслах дасгалжуулагчтай, Г.Өсөхбаяр ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг.
- Хүрэл медаль: ОУХМастер Д.Солонго ахлах дасгалжуулагчтай, ОУХМастер Л.Баатархүрээ туслах дасгалжуулагчтай Б.Баярсайхан ахлагчтай Хасумегастарс баг.
- IV байр: Дундговь аймгийн баг.
/Охид/
- Алтан медаль: М.Мөнхтулга ахлах дасгалжуулагчтай, Д.Амарсайхан туслах дасгалжуулагчтай С.Булгантамир ахлагчтай Баянхонгор аймгийн баг.
- Мөнгөн медаль: Спортын мастер Г.Баярсайхан ахлах дасгалжуулагчтай, А.Амартүвшин туслах дасгалжуулагчтай Б.Номин-Эрдэнэ ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг.
- Хүрэл медаль: Спортын дэд мастер Д.Өлзийхутга ахлах дасгалжуулагчтай, Б.Жамбаноров туслах дасгалжуулагчтай, Ч.Ганчимэг ахлагчтай Баянзүрх дүүрэг, 21-р сургуулийн баг.
- IV байр: “Хилчин” спорт хорооны баг тус тус шалгарлаа.
/Тэмцээний шилдгүүд/
- Холбогч: хөвгүүд Г.Өсөхбаяр (Сэлэнгэ), охид Д.Нарантунгалаг (Баянхонгор)
- Давуулагч: Б.Баярсайхан (“Хасумегастарс”), Э.Бадамцэцэг (Сэлэнгэ)
- Хамгаалагч: И.Батбаяр (Сэлэнгэ), Б.Уранбилэг (Баянхонгор)
- Довтлогч Б.Хонгор (Сэлэнгэ), Б.Цолмон (БЗД, 21-р сургууль)
- Тэгш тоглогч: Т.Доржнамжаа (Өмнөговь), С.Булгантамир (Баянхонгор)
- Дасгалжуулагч: Хөвгүүдийн багаас Х.Рэнцэндорж (Өмнөговь), охидын багаас М.Мөнхтулга (Баянхонгор) нар тус тус шалгарлаа.
Өсвөрийн волейболчдын УАШТ дүнгээ гаргалаа | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.