Шууд Chart

Их зохиолчийн хөшөө өнгө, зүс нэмлээ

2013-08-26 14:20:07

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржид зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойморт энэхүү хөшөөг 1963 онд босгожээ. Хөшөөний эх загварыг Лувсанцэрэнгийн Махвал зохиосон бөгөөд гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрслэсэн байдаг. Хөшөөний суурины урд хананд "Хэнтий хангай саяны" гэж эхлэх “Миний нутаг” шүлгийнх нь мөрүүдийг мөнхөлж, дөрвөн талаас нь хүмүүс очих шат зассан байна. Д.Нацагдоржийн шүлэг уран бүтээлийг уншаагүй , мэдэхгүй хүн гэж байхгүй билээ. Мөн зохиолчид энэ хөшөөн дээр очиж шүлэг яруу найраг уншиж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг атал одоо хаягдал хог, зэрлэг өвсөнд дарагдан талбай гэхэд хэцүү болсон байлаа. Тэгвэл энэ оны 8-сарын 26 нд Монголын шинэ залуу яруу найрагч, зохиолчдын бүлгэмүүдийн нэг “Шинэ үнэр” бүлгэмийн залуус санаачлан уг хөшөөний талбайг нийтээрээ цэвэрлэж, өнгө будгийг нь шинэчиллээ.




Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Их зохиолчийн хөшөө өнгө, зүс нэмлээ  
Үзсэн: 1880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй