
Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Л.Хуушаан: Польшоос татагдаад ирэхэд Ю.Цэдэнбал гуай “Чамайг төрийн дипломатаас ардынханд шилжүүллээ шүү” гэсэн”, “Ц.Элбэгдоржоос Н.Энхбаяр хүртэлх танил алдаа”, “Нефтиэ нэрэх цаг”, “Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй гэв” зэргийг онцолсон байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаарт “Монгол Улс зарснаасаа илүү доллар олжээ”, “З.Энхболд: Нам өмчгүй байх нь зүйтэй, хууль гарвал байраа хүлээлгэж өгнө”, “Малайзад монгол бүсгүй амиа алдсан хэрэгт нутаг нэгт гурван эмэгтэйг шалгаж байна”, “Геологич Д.Бат-Эрдэнэ: Ямар ч ажлыг зогсооход амархан, харин хийхэд хэцүү” зэрэг материалыг онцолжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Л.Цог: “Казиногийн хэргийг” дарчихгүй яасан юм гэж хүмүүс надад хэлдэг л юм”, “Монопольдож бус, манлайлж өрсөлддөг юм, Мобикомынхоон” зэргийг уншаарай.
“Ардчилал” сонины энэ өдрийн дугаарт “З.Энхболд: М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчийн хувь заяаг тоглуулахгүй”, “Шууданчид: ТӨХ хариугаа пүрэв гарагт өгөхгүй бол орон даяар ажил хаяна” зэргийг онцлон нийтэлсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.