Монголын залуучуудын холбоо, Монголын волейболын залуучуудын холбоо хамтран "Медальд хүрэх зам" С зэрэглэлийн гурав дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Тэмцээний ялагчид дөрвөн удаагийн тоглолтын нийлбэр дүнгээр медальт байр эзэлж, шилдгүүдээ тодруулсан байна.
Тус тэмцээний гурав дахь шатны тэмцээнд 32 багийн 400 гаруй тамирчин баруун, зүүн бүст хуваагдан өрсөлджээ. Тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байрт “Эрчис тал”, удаах байрт “Хэнтий цагдаа”, “М-Ойл” багууд оржээ. Харин эмэгтэй төрлийн тэргүүн байрт “Завхан”, удаах байрт “Төв аймаг”, “Хархираа” багууд тус тус шалгарчээ.
Мөн шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар “Завхан” аймгийн багийн дасгалжуулагч Д.Ганболд, эрэгтэй шилдэг дасгажуулагч "М-Ойл" ХХК-ийн дасгалжуулагч С.Сайнтуяа, шилдэг эмэгтэй тэгш тоглогчоор Завхан аймгийн н.Отгонтуяа, эрэгтэй тэгш тоглогчоор “Эрчис тал” багийн н.Ганхуяг, шилдэг эмэгтэй довтлогчоор “Төв” аймгийн А.Дуламсүрэн, эрэгтэй довтлогчоор “М-Ойл” багийн М.Батсуурь, шилдэг эмэгтэй холбогчоор “Хархираа” багийн М.Энхтамир, эрэгтэй шилдэг холбогчоор “Хэнтий цагдаа” багийн Х.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарчээ. Тэмцээнийг Улсын шүүгч н.Оюунбилэг, н.Чойдогзамц, Спортын мастер Ц.Сүхбат нар удирдан шүүсэн байна.
Энэ удаагийн тэмцээний цар хүрээ нь улам өргөжиж, хөдөө орон нутгаас буюу Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Баянхонгор, Архангай гээд олон аймгийн баг тамирчид зорин оролцож байгаагаараа онцлог байсан бөгөөд тэмцээний чанар чансааг ч илүү өндөрт өргөжээ.
”Медальд хүрэх зам” тэмцээний шилдгүүд тодорчээ | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.