Шууд Chart

Энэ сарын сүүлээр огцом сэрүүснэ

2013-08-26 14:51:50

Энэ сарын сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, цаашид наймдугаар сарын сүүлчээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрч, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Сарын сүүл үеэр өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 31-36 хэм, бусад нутгаар 24-29 хэм хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө16-21 хэм, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Иймд Ус цаг, уурын хүрээлэнгээс иргэд болон бага насны хүүхдүүд гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Энэ сарын сүүлээр огцом сэрүүснэ   
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй