Шууд Chart

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо

2013-08-26 14:51:24

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа таван сарын турш зогсоод байсан билээ. Үйлдвэрийн жоншны баяжмалын борлуулалт муудснаас ийнхүү зогсоход хүрсэн юм. Харин энэ сард тус үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Үйлдвэрт шинэ тоног төхөөрөмж болон төмрийн хүдэр боловсруулах шугам суурилуулсан гэж үйлдвэрийнхэн ярьж байлаа. Ингэснээр тус үйлдвэр сард 40 мянган тонн хүдэр боловсруулахын дээр 20 гаруй мянган тонн баяжмал гарган авах хүчин чадалтай болсон гэлээ. Боловсруулсан төмрийн хүдэр, жонш зэргийг АНУ,БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх юм байна. Төмрийн хүдрийн баталгаат нөөцийг 18 сая тонн гэж үйлдвэрийнхэн тооцоолж байгаа ажээ.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо  
Үзсэн: 4157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй