Өмнөговь аймгийн удирдлагууд Дорноговь, Дундговь, Говь-сүмбэр, Өвөрхангай зэрэг аймгуудад оторлож буй отрын айл өрхөөрөө яваад ирлээ.
Дорноговь аймгийн нутагт өвөлжиж байгаа оторчдоор явж байдалтай танилцаад ирсэн аймгийн ОБХ-ийн орлогч, ажлын албаны дарга дээд ахмад Б.Төгсөөгөөс мэдээлэл авахад:
Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан баг Дорноговь аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа айл өрхүүдээр орж Улаан загалмайн хорооноос үзүүлсэн тусламжийг 20 малчин өрхөд өгсөн. Тус аймгийн Сайхандулаан суманд манай аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Мандал-Овоо, Манлай, Номгон сумын 30 айл өрх малаа оторлож байна. Мөн Мандах сумын нутагт Манлай, Ханхонгор, Даланзадгад, Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханбогд зэрэг зургаан сумдын 28 малчин өрх малаа оторлож байгаа. Эдгээр өрхүүдээр орж өвөлжилтийн болон цаг агаарын нөхцөл байдал, орон нутгийн төр захиргааны мэдээлэл өгч тэдний санал хүсэлтийг сонслоо. Айл өрхүүд маань хэдийгээр өвлийг өнтэй давах гэж отор нүүдэл хийсэн боловч очсон газар нь цас их орсноос мал билчээрлэх боломжгүй, малд өгөх өвс, тэжээл байхгүй, мөн их хүйтрэлтээс хашаа, хороо бууц нь хөлдөж, мал олноор дарагдаж хорогдсон зэрэг нөхцөл байдалтай малчдын амьдрал хүнд байна. Мандах сумын нутагт өвөлжиж байгаа айл өрхүүдээс 1700 мал хорогджээ.
Отрын малчин өрхүүдээрээ явж байхад хэд хэдэн санал хүсэлт гаргаж байсан.
- Дорноговь аймгийн Мандах суманд өвс, тэжээлийн болон нэг цэгийн худалдаа үйлчилгээ байршуулж өгөх
- Сайхандулаан суманд отроор өвөлжиж байгаа Мандал-Овоо сумын малчин н.Эрдэнэбатынд багийн холбоо байршуулж биднийг орон нутагтай байнгын холбоо харилцаатай байлгах тал дээр анхаарч шийдэж өгөхийг хүссэнийг аймгийн Засаг дарга удирдлагуудад танилцуулах гэж байна гэсэн юм.
Ж.Сайнжаргал
Оторчдын өвөлжилт хүнд байна | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.