Шууд Chart

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраагаагүй байна

2015-04-14 13:16:24

Өнгөрөгч 12-ны өдөр Сүхбаатар, Дорнод аймгуудын зааг нутагт хээрийн түймэр гарсан байна. Сүхбаатарын аймгийн хувьд түймрийг цурманд оруулж, унтраах ажлыг хийсэн бол Дорнод аймагт гарсан галыг унтрааж чадахгүй байгаа аж. Учир нь тус аймагт сэвэлзүүр салхитай, түймэр хуурай өндөр өвс ихтэй газар гарсан тул цурманд оруулж хүчирэхгүй, хоёр тийш тэлэхээс сэргийлж, нарийн зурвасаар явуулж байгаа гэнэ. Түүнчлэн тус аймгийн холбогдох албаныхан түймрийн бүсэд байгаа айл өрх, малыг нүүлгэн шилжүүлж, бүсээс гаргах арга хэмжээ авж байгаа аж.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан “Одоогоор түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, Түмэнцогт сумаас 140 иргэн, 16 автомашин, 3 трактор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 19 иргэн, 2 автомашин, нийт 296 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Хэр их хохирол гарсныг одоогоор тогтоогоогүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй өгнө” гэсэн бол Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий “Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 60 ажилтан, 10 автомашин, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас 9 иргэн, 1 автомашин, Халх гол сумаас 63 хүн, 6 автомашин, нийт 171 хүн 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраагаагүй байна  
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй