Нийслэлийн хөдөлмөрийн газраас мэргэжил олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулахаар болжээ. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжих ажлуудын нэг юм.
Тус сургалтанд одоогоор ямар нэгэн ажил эрхлээгүй ажилгүй иргэд 45-60 хоногийн үнэ төлбөргүй хамрагдан мэргэжилтэй ажилтан болох боломжтой юм. Цаашлаад тус мэргэжлийн сургалтыг төгссөн хүнийг ажлын байранд зуучилж өгч буйгаараа давуу талтай аж.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд явагдаж буй уг сургалтад хамрагдахын тулд иргэд өргөдөл бичин, хорооны засаг даргын тодорхойлолтын хамт харъяа дүүргийнхээ Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгүүлэх юм.

Үнэ төлбөргүй сургалтанд хамруулна | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.