“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг “Cүлд” нэртэй энтертайнмент студи байгуулан анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж эхэллээ.
Өнгөрсөн оны наймдугаар сараас зураг авалтаа эхэлсэн “Үндэсний баялаг” хэмээх сонирхолтой дэлгэцийн уран бүтээл энэ сарын 10-нд нээлтээ хийлээ.
Кино зохиолоо залуу жүжигчин А.Алтанхуяг өөрөө бичсэн бөгөөд уул уурхай, хил хязгаар, алт, мөнгө гэдгээс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг харуулахыг зорьсон байна.
Тус кинонд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог зэрэг уран бүтээлчид тогложээ. Киноны дууг “Мотив” хамтлаг “амилуулсан” байна.
"Үндэсний баялаг" кино нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 5768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.