![](/uploads/201504/news/thumb/6a8e2d5dfc668f00635fedb2ee834558_x3.jpg)
МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан цуврал барилдаанууд энэ өдрүүдэд болж байна. Үндэсний бөхийн өсвөрийн барилдаан өнгөрөгч ням гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо.
Өсвөр бөхчүүдийн барилдаанд сумын заан М.Жамсрандорж, сумын заан Б.Содном, Ч.Лхагвасүрэн, Ч.Алтангэрэл, Ш.Бямбадорж, М.Лхагвагэрэл, Ж.Жавхлан нараар магнайлуулсан 144 бөх зодоглон барилдаж уран мэхийг уралдуулан хүчийг үзлээ.
Энэ барилдаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Аварга лицей сургуулийн бөх Ш.Бямбадорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Аварга сургуулийн бөх Ч.Алтангэрэл үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат сумын начин Ч.Лхагвасүрэн шөвгийн гуравт шалгарав.
Дунд шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Аварга лицей сургуулийн бөх Ж.Жавхлан, Улаанбаатар хот Тэмүүлэл клубын бөх О.Хангал нар үлдлээ.
Өсвөрийн барилдааныг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, улсын арслан Ц.Бадамсэрээжид, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар, улсын заан Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, улсын начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нарын бөхчүүд үзэж сонирхжээ.
МҮБХ-ны 25 жилийн өсвөр бөхийн барилдаанд Ш.Бямбадорж түрүүллээ | ||
Үзсэн: 1154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.