Шууд Chart

Эмэгтэй лигийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна

2015-04-14 17:36:14

Сагсан бөмбөгийн Эмэгтэй Үндэсний Супер Лигийн аваргын төлөө цувралын хоёр дахь тоглолт өчигдөр боллоо. Анх удаа зохион байгуулагдаж буй Эмэгтэй лигийн аваргын төлөө "Баянгол Фалконс" болон "Этүгэн СБЛ Хүлэгүүд" баг шалгаран үлдээд байгаа.

Цувралын эхний тоглолтод "Этүгэн СБЛ Хүлэгүүд" баг сайн хамгаалалтынхаа ачаар хожил аваад байсан. Мөн "Баянгол Фалконс" багийн гол тоглогчдын нэг Ж.Мөнхсувд хагас шигшээ шатны сүүлийн тоглолтондоо авсан гэмтлийн улмаас аваргын төлөө цувралд оролцох боломжгүй болж, энэ улирлыг өндөрлүүлэхээр болсон.

Харин өчигдөр болсон хоёр дахь тоглолтод туршлагатай "Фалконс" багийнхан "Хүлэгүүд"-ийн хамгаалалтын эсрэг бэлтгэж гарсан байлаа. Тэд тоглолтын эхнээс хяналтыг алдахгүй явж, онооны бага зэргийн тэргүүллийг хадгалж байв.  Мөн "Фалконс"-ын гол тоглогч Д.Ганзул чухал үед, хэрэгтэй оноо, бөмбөг таслалтуудыг хийсэн.

Харин "Хүлэгүүд"-ээс легионер тоглогч Ashley Prim-н алсын зайн шидэлтүүд гайхалтай байж, оноог холдуулахгүй барьж байсан юм. Тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн гэхэд болно. "Фалконс" багийн төвийн тоглогч Б.Солонго тоглолт дуусахаас хэдхэн секундын өмнө довтолгоогоо, нэмэлт алдаатай амжилттай болгосноор маш чухал гурван оноо авсан.

Улмаар "Баянгол Фалконс" баг энэ тоглолтод 73:69 харьцаатай хожсоноор, цувралын харьцааг 1:1 болгож тэнцүүллээ. Цувралд түрүүлж гурав хожсон баг нь анх удаагийн Эмэгтэй Үндэсний Супер Лигийн аварга гэсэн эрхэм хүндтэй алдрыг хүртэх юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эмэгтэй лигийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна   
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй