Шууд Chart

"Old Guard"-ын албан хаагч бяцхан охиныг уруу татжээ

2013-08-26 15:51:51

АНУ-ын Армийн 3 дугаар явган цэргийн дивиз ба армийн хамгийн ууган нэгжүүдийн нэгд тооцогддог "Old Guard"  ангийн нэгэн албан хаагч насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж буй бичлэгээ интернэт байршуулсны дараа баривчлагджээ. Армийн ахлах түрүүч цолтой, 30 настай  Маттев МкКендрик гэгч 13-14 настай хүүхэдтэй бэлгийн хавьталд орсон хэргээр 07 сарын 26-нд баривчлагдан, өнөөг хүртэл Фэйрфакс  хотын шоронд хоригдож байгаа аж.  Тэрээр Виржиниа хотын Честерфилд хотын оршин суугч 14 настай охинтой интернэтээр танилцаж, улмаар Ричмонд хотод очин түүнийг гэртээ авч ирсэн байна.  Дараа нь охинтой хэдэн өдрийн турш хамт байж, бэлгийн хавьталд орж байсан нь хэргийн мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Хэргийг Фэйрфакс хотын цагдаагийн газар цэргийн прокурорын газар хамтран шалгаж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: М.Тодбэх

"Old Guard"-ын албан хаагч бяцхан охиныг уруу татжээ  
Үзсэн: 2824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй