Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3-р багийн малчин М.Гонгоржавын суурьт гоц халдварт А зэрэглэлийн цэцэг өвчин байж болзошгүй дуудлага ирүүлсэн байна. Баянтүмэн сумын онцгой байдлын комисс энэ сарын 12-ны өдөр хуралдаж, тус сумын МЭҮТ-н дарга Б.Болормаагаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн сэжиг бүхий суурийн хонь 107, хурга 39, ямаа 55, ишиг 20 нийт 221 толгой мэдрэмтгий малд нэг бүрчлэн үзлэг хийхэд ямаа, ишигт шинж тэмдэг илрээгүй аж. Харин 146 хонь, хурганы 88 хувьд нь биеийн халуун 39.5-41С хэм өндөр, суга, цавь, сүүлний нимгэн арьстай хэсэг газраар тууралт цэврүү үүссэн, нүднээс нулимс гоожсон, толгой нь хавагнасан зэрэг шинж тэмдэгтэй байжээ. Сэжигтэй суурь айлуудаас дээж авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан нь урьдчилсан байдлаар батлагдсан байна. Он гарснаас хойш Матад суманд мөн цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэмтэй байсныг энэ сарын 6-нд цуцласан билээ. Одоогоор Баянтүмэн сумын 3-р багийн нутаг, Хэрлэн сумын 5-р багт таван голомт байгаа талаар ХХААГ-аас бидэнд мэдээллээ.
Баянтүмэн, Хэрлэн сумын зарим нутагт малын цэцэг өвчин гарчээ | ||
Үзсэн: 2376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.