Хамгийн сүүлд авсан шуурхай мэдээгээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан гэх газрын ойролцоох цурамнаас дахин гал гарчээ. Галыг унтраахаар Онцгой байдлын албаны гурван бүлэг ажиллаж байгаа талаар Түмэнцогт сумын фэйсбүүк хуудаснаа бичсэн байна. Газар дээр нь ажиллаж буй эх сурвалжийн мэдээлснээр салхи хүчтэй байгаагаас шалтгаалан галыг унтраахад бэрхшээл гарч байгаа аж. Түүнчлэн сумын фэйсбүүк хуудсаар дамжуулан Баянцагаантай ойролцоо нутаглаж буй интернэтээс мэдээлэл авах боломжгүй малчдад түймрийн аюулаас сэрэмжлүүлэхийг хүсчээ.
Дашрамд дурдахад, тус сумын нутагт өглөөгүүр цас орсон ч бүрэн хайлж дууссан гэнэ. Бид цаг тухай бүрт шуурхай мэдээллийг хүргэх болно.
Сүхбаатар аймагт цурамнаас дахин гал гарчээ | ||
Үзсэн: 2031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.