Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт ягаан даавуун өлгийтэй, дөрвөлжин хар хээтэй саарал ороолтоор давхар ороосон нярай хүүхэд орхиж явсан хэрэг өчигдөр гарсан байна.
Одоогоор нэр, хаяг тодорхойгүй энэ хүүхэд 7-8 хоногтой байсан бөгөөд хүй нь цөглөөгүй байжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид хүүхдийг ЭХЭМҮТ-д үзүүлж, “Хүүхдийн Төв сувилал”-д хүлээлгэн өгсөн байна. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Төрөөд удаагүй нярай хүүхэд олж, эмнэлэгт хүргэжээ | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.