УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганаар хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол Казиногийн тухай хуулийн төсөл юм.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллыг уншиж танилцуулав. Харин хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлсэн. Тэрбээр Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байсан хэдий ч хассан байна. Мөн Малчдын тэтгэврийн насыг уртасгах тухай хуулийн төсөл мөн нэг жил гаран болж байхад хэлэлцэхгүй байна. Үүнийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч. Хуулиудыг үзэмжээрээ буцааж, хойш нь тавьдаг асуудал байна. нэгэнт хэлэлцэх дараалалд орсон бол хэлэлцэх хэрэгтэй гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг бол зөвшөөрсөн. Харин Малчдын тэтгэврийн насыг уртасгах тухай хуулийн төсөлийг зарчмын хувьд хэлэлцэх боломжгүй гэж үзсэн хэмээсэн юм.
Үүний дараа Казиногийн тухай хуулийн төсөлд санал хураалаа. Өнгөрсөн басан гарагийн чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн саналыг аваад байсан юм.
Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 32 нь буюу 82.1 хувь нь зөвшөөрч хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Одоо чуулганы хуралдаанаар улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.