Шууд Chart

Б.Буджаргал 10 өдөр, 10 шөнө тасралтгүй гүйнэ

2015-04-16 10:48:12

"Өөрийгөө ялах" нэртэй зургаа ба 10 өдрийн гүйлтийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" буюу хэт холын зайн олон өдрийн гүйлт 18 дахь удаагаа АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 19-29 өдрүүдэд болох гэж байна. Энэхүү сонирхолтой нэгэн марафонд манай тамирчин Б.Буджаргал оролцохоор АНУ-ыг зорьсон ба түүнтэй бид холбогдсон юм.

Тус тэмцээнд спортын мастер Бямбаагийн Буджаргал хоёр дахь удаагаа оролцоно. Манай тамирчин гүйлтийн спортоор 19 жил хичээллэж буй бөгөөд хэт холын зайн олон өдрийн гүйлтийн Монгол Улсын номер нэг тамирчин юм.

Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011-2013 оны Монгол Улсын гурван удаагийн аварга бөгөөд 2013 онд 24 цагийн хугацаанд 180 км зам туулж, Монгол Улсын дээд амжилтыг  тогтоосон. 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлгүй оролцсон ч 485 км зам гүйж тавдугаар байр эзэлж байжээ.

Одоо Б.Буджаргал Нью-Йорк хотноо олон өдрийн гүйлтийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д 10 өдөр, 10 шөнө тасралтгүй гүйх бэлтгэлээ хангаад байгаа юм. Түүний хувьд энэ жил Солонгос улсад нэг сар, АНУ-д дөрвөн сар бэлтгэл хийжээ. 

Тэрбээр "Би гүйх төлөвлөгөөг 1400-1500 км замаар тогтоож, түрүүлэх бодолтой байгаа. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулахыг зорьж байгаа" гэлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Буджаргал 10 өдөр, 10 шөнө тасралтгүй гүйнэ  
Үзсэн: 1596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-16 11:24
yasan ch mundag yum be dee

Бидэнтэй нэгдээрэй