Шууд Chart

Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барихаар боллоо

2015-04-16 11:06:25

УИХ-ын 2015 оны хаврын чуулганы нээлтийн үеэр Засгийн газраас Тавантолгойн төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд уг гэрээг эхлээд УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүний дараа Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо гэдгээ мэдэгдсэн билээ. Харин өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газар Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гаргаж, гэрээний төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Тодруулбал, гэрээний төслөө маргааш УИХ-д өргөн барих юм байна.
 
Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг яаралтайгаар 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлнэ хэмээсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барихаар боллоо  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй