Шууд Chart

Шумахерын 16-тай хүү "Формула-4"-ийн туршилтын гараанд уралдаж байна

2015-04-16 11:44:25

"Формула-1"-ийн долоон удаагийн дэлхийн аварга Михаэль Шумахерын хүү Мик Германы туршилтын цуврал болох "Формула-4"-д уралдаж, зарим гараанд түрүүлж ч байгаа. Голландын "Van Amersvort" багт орсон Мик 2015 оны гуравдугаар сараас хойш тус багт нисгэгчийн үүрэг гүйцэтгэж буйгаа олон нийтэд ил болголоо.

Түүний талаар багийн эзэн Фритц ван Амерсворт "Мэдээж хэрэг, түүний аав нь долоон удаагийн дэлхийн аварга гэдгийг бид мэднэ. Гэхдээ би Микийг чадварлаг болохын тулд цаг хугацаа хэрэгтэй болно гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна” гэжээ.

Мөн түүний талаар өнгөрөгч гуравдугаар сард туршилтын гарааны үеэр 160 км/цагийн хурдтай давхихдаа осолдсон ч азаар бэртэл гэмтэл бага авсан тухай мэдээлэл гарч байсан. Энэ үед тэрбээр улирлын эхний үе шат болох Германы "Oschersleben"-д дөрөвдүгээр сарын 25-26-нд зохион байгуулагдах гараанд бэлдэж байжээ.

"Формула-4" нь шатлалын хувьд мотоспортын төрлийн доод түвшний авто уралдааны нийтлэг нэр томьёо юм. Микийн аав Михаэль Шумахер "Формула-1"-д ялалтын 91 бүртгэлийг хийлгэсэн.

Нэг улиралд 13 ялалт хүртсэн, дараалан хамгийн хурдан буюу 77 тойрог хийсэн гэх мэт агуу амжилт үзүүлсэн домогт нисгэгч юм. Харамсалтай нь тэрбээр уулын цанаар гулгаж байгаад унаж тархины хүнд гэмтэл авсны улмаас Швейцарьт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Шумахерын 16-тай хүү "Формула-4"-ийн туршилтын гараанд уралдаж байна  
Үзсэн: 1459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй