![](/uploads/201504/news/thumb/87a803e23f5254a03468443341cea72c_x3.jpg)
Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Монгол, Хонгконг, Тайвань улсын нийт найман баг оролцох юм.
Монголын волейболын холбооны дэргэдэх шигшээ багийн хувьд энэ оны эхээр Дархан хотод нэг сарын хугацаатай вакум бэлтгэлд хамрагдсаны дараа Бээжинд хамтарсан бэлтгэлийг хийсэн юм.
Багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүтоо Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, А.Түвшинтөгөлдөр, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, Б.Болдбаатар, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Баттөгс нар багтаад байна.
Волейболын Зүүн ААШТ Улаанбаатар хотноо болно | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.