Шууд Chart

Азийн залуучууд Монголд чуулна

2015-04-16 14:36:54

Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит 13-р Ерөнхий Чуулганыг ирэх тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгчид оролцох юм.
 
Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн дор зохион байгуулагдах ба чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”-д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм.
 
Мөн энэхүү чуулга уулзалтын үр дүнд “Тогтвортой Хөгжлийн Зорилт” дахь Азийн залуучуудын нэн тэргүүний зорилго зорилтуудыг тодорхойлох, хөгжлийн санаачлагын талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх болон тэдний хөгжлийг хангах бодлогын тухай “Улаанбаатарын тунхаг”-ийг батлан гаргах ажээ
 
Азийн залуучуудын чуулганы хамтаар “Зүүн Хойд Азийн залуучуудын симпозиум” болон “Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын форум” зохион байгуулагдах юм. Үүний дээр хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Залуучуудын хөгжил - шинэчлэлийн бодлого, зорилт” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж тодорхой зорилт дэвшүүлж, түүнд хүрэх талаар зөвлөмж гаргаж байсан бол энэхүү үйл ажиллагааг дүгнэх мөн Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийн төслийг нийт залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэх “Залуучуудын үндэсний чуулга, уулзалт”-ыг 5 дугаар сарын 18-ны өдөр Азийн залуучуудын чуулганыг угтаж зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж
 
Энэхүү Азийн залуучуудын зөвлөлөөс жил бүр тухайн улс орны залуучуудын төв байгууллагатай хамтран Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сонгон авч хэлэлцэг бөгөөд Азийн залуучуудын зөвлөл, Камбожийн залуучуудын холбоо хамтран "Боловсролоор дамжуулж хөгжил, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь" сэдэвт Азийн залуучуудын чуулганыг 2013 онд Камбожийн вант улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсаас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 22 залуу оролцсон юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Азийн залуучууд Монголд чуулна  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
24.244.130.xxx [24.244.136.xxx] 2015-04-16 18:06
TER VED NI ZAAWAL VZNEE
24.244.130.xxx [24.231.40.xxx] 2015-04-16 18:05
MOLGOLIIN ZALUUCHUUDIIN BAIGUULLAGA ZUNDUU AJIL ZOHIODOG YM BNA LEE DEMJIJ BNA
24.244.130.xxx [65.75.127.xxx] 2015-04-16 18:04
YMAR GOY YN BOLOH NI WEE

Бидэнтэй нэгдээрэй