Шууд Chart

“Спрайт супер лиг”-ийн "Бүх оддын тоглолт" маргааш болно

2015-04-17 12:40:59

Сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, “MCS Coca Cola” хамтран зохион байгуулдаг “Спрайт супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын тоглолт гурван сар үргэлжилж, өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн юм. Тэгвэл тус лигийн Бүх оддын тоглолт маргааш Спортын төв ордонд 19:00 цагаас болох гэж байна. Энэ тоглолтод Спрайт лигийн баруун, зүүн бүсээс статистик үзүүлэлтээрээ шалгарсан шилдэг 30 сагсчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.

Тоглолтын үеэр “Слэм данк” шоу болон бусад урлаг соёлын арга хэмжээ болно. Мөн холын зайн шидэлт гээд сонирхолтой хөтөлбөртэй энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэж болох аж. Бүх оддын тоглолтын шагналын сан дөрвөн сая төгрөг ба үүнээс нэг сая төгрөгийг нь буяны үйлсэд хандивлах аж. Харин “Спрайт супер лиг”-ийн флей-офф ням гарагт болох юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Спрайт супер лиг”-ийн "Бүх оддын тоглолт" маргааш болно   
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй