
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан боловч хойшлогджээ. Засгийн газрын тэргүүний мэдээлэл хийхээ хойшлуулсан шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд хэзээ мэдээлэл хийх талаар ч мөн тодорхой мэдээлэл алга байна.
Ерөнхий сайдын мэдээлэл хойшлогдсон учраас чуулганы хуралдааныг мөн хойшлуулж 15:00 цагаас зарласан боловч одоогоор эхлээгүй байна. Чуулганаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.
Ерөнхий сайдын мэдээлэл хойшиллоо | ||
Үзсэн: 1222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.