Шууд Chart

“Молор-Эрдэнэ” яруу найргийн наадам болно

2013-08-26 18:27:16

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт яруу найрагч Д.Банзрагч агсаны уран бүтээлийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор түүний нэрэмжит “Молор-Эрдэнэ” яруу найргийн наадмыг зохиохоор болжээ. 

Яруу найрагчийн төрсөн нутаг болох Төв аймгийн Өндөрширээт сумын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд “Молор эрдэнэ” наадмыг тус сумын ЗДТГ, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хурдан хүлгүүдийн өвийг хамгаалах нийгэмлэг, Монголын залуу зохиолчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Наадамд оролцох яруу найрагчдийн бүтээлийг ирэх сарын 10 хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авч, шүүгчдийн комисс 15 яруу найрагчийг сүүлийн шатанд шалгаруулах юм байна.

Уралдааны сүүлийн даваа яруу найрагчийн төрсөн газар Өндөрширээт сумын нутагт гүүн зэлэн дээр зохиогдохоороо бусад наадмуудаас онцлог юм. Наадамд эхний таван байр эзлүүлэх бол, тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийг хурдан удмын даага, 500 мянган төгрөгөөр байлах ажээ.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Молор-Эрдэнэ” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй