Шууд Chart

Нэгдсэн чуулган эхэллээ

2015-04-17 15:51:32

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх дүгнэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлж байгаа юм. Тухайлбал, Ё.Отгонбаяр гишүүн энэ хэлэлцүүлэг агуулгын хувьд буруу явж байна гэлээ. Учир нь энэ хэрэгжилт нь хангалтгүй байсан учраас өмнөх Засгийн газар огцорсон. Тэгэхээр одоо үүнийг хангалттай байсан эсэхийг хэлэлцэх боломжгүй гэсэн юм. Түүнчлэн үндсэн чиглэлээ төсөвтэйгээ холбогдуулан хэлэлцэх ёстой гэлээ. Тэгэхээр үндсэн чиглэлээ хаврын чуулгандаа багтаж төсөвтэйгээ уялдуулж өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
 
Чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх байсан боловч хойшилсон юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нэгдсэн чуулган эхэллээ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй