Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Супер лигийн плэйоффын тоглолтууд болж байна. Мөн тус холбооноос олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулж, үзэгчдэд бэлэг барьж байгаа. Харамсалтай нь сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үзэгчид зохисгүй авир гаргаж, тоглогчдыг хүртэл бэртээх дээрээ тулж байгаа аж. Тиймээс Үндэсний сагсан бөмбөгийн холбоо мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
“Үндэсний супер лигийн плэйоффын тоглолтууд амжилттай үргэлжилж, гал гарсан ширүүн, өрсөлдөөнтэй тоглолтоор үзэгч биднийг баясгаж байна.
Сагсан бөмбөгийн талбай дээрх ялалт, амжилтын төлөө тоглогчид байгаа бүх боломж, хүчээ дайчлан "СПОРТЫН ӨРСӨЛДӨӨН" үзүүлж байна.
Харамсалтай нь сагсан бөмбөгийн дэмжигчид, ухамсаргүй зарим залуус ус, ундааны сав талбай руу шидэх зэрэг спортын дэмжигчийн бус ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараалан гаргаж, бүр хэтрэн тоглогчийг гэмтээсэн тохиолдол гарлаа!!
Улмаар Үндэсний супер лигийн финалын тоглолтуудад энэхүү ёс зүйгүй үйлдэл гаргасан үзэгчийг Олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлж Цагдаагийн байгууллагын тусламжтай Спортын төв ордноос гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үзэх эрхийг нь хасах, шүүгч, тоглогч, зохион байгуулагчийн биед халдсан тохиолдолд Цагдаагийн байгууллагад хандан холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна" гэжээ
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэл | ||
Үзсэн: 2691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.