Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-04-18 08:07:42
Error loading player: No playable sources found

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад дөрөвдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хийгдсэнээрээ онцлогтой. Унгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ихээхэн үр дүнтэй болсныг энд онцлох хэрэгтэй. Тухайлбал, Унгарын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Боловсон хүчний яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Ингэснээр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 100 хүртэл оюутан тус улсад суралцах боломж нээгдэж байгаа юм. Унгарын тал Монгол Улстай байгаль орчин, ус цэвэршүүлэх, мод тариалах, мал аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаа мөн илэрхийлсэн. Түүнчлэн Сонгино дахь Биокомбинатыг иж бүрэн шинэчлэн Монголын малыг эрүүлжүүлэх эм, бэлдмэл үйлдвэрлэх боломж, нөхцөлийг сайжруулж, био мах, хүнсний бүтээгдэхүүнийг Ази, Европын зах зээлд нийлүүлэх өргөн боломж байгаа гэв. Ингэснээр  Унгар Улс Европ дахь Монголын ложистикийн төв байж болно гэлээ. Мөн ирэх тавдугаар сард Унгарын тал Улаанбаатарт ЭСЯ-аа сэргээн байгуулахаар болсон юм. Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзсан.


УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран  зохион байгуулсан "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган" энэ долоо хоногт боллоо. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Булган аймагт түймэр гараад байна. Түймрийн талаарх хамгийн сүүлийн мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.


Италийн нийслэл Ромд хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жюү-жицү бөхийн олон улсын нээлттэй тэмцээн болж манай тамирчид өндөр амжилтыг үзүүлжээ. Тус тэмцээнд Ц.Баярсайхан зааны том хүү, жүдо бөхийн ОУХМ Б.Төгөлдөр насанд хүрэгчдийн хөх бүсний ангилалд мөнгө, бага хүү, спортын мастер Б.Тэмүүлэн хөх бүсний ангилалд хүрэл медаль хүртсэн байна. Харин 2014 оны "Мастерс”-ын дэлхийн аварга, “Аврагч” спорт хорооны дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Баярсайхан “М-5” ангилалд хошой алтан медаль, мөн ягаан бүсийн ангилалд А.Мөнхбаяр алтан медаль хүртлээ.


Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Зам тээврийн сайд Н.Төмөрхүү оролцлоо. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


БНСУ-ын Чанвон хотноо болсон буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдсөн МУГТ, О.Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа. Тэрээр 582 оноотой, долоодугаар байраар хагас шигшээд шалгарсан. Улмаар финалд 18 оноо авч, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарснаар ирэх жил Бразилийн Рио Де Жанейрод болох зуны олимпийн наадмын болзлоо хангаж байгаа юм.


ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын шинэ бэлгэдэл, түүнийг хэрэглэх журмыг баталлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС  уншаарай.


Монгол Улс БНХАУ руу мах экспортлох боллоо. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  унших боломжтой. 



Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд говь талын нутгаар, 21-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй