![](/uploads/201308/news/thumb/c2899b16ad01833f295ba8a2eec2f9da_x3.jpg)
Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлж, Монголын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргатай боллоо. 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аварга боллоо. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж, мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаарт байрт шалгарлаа. Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилт дүүрэн эхлүүлсэн Монголын жүдочид тэмцээний эхний өдөр алт, мөнгөн медаль хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр дэлхийн 123 орны манлайд бичигдэж байна.
М.Уранцэцэг жүдо бөхийн анхны дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 2095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.