Шууд Chart

Тохижилт үйлчилгээний ажилтан дайруулж, эмнэлэгт хүргэгдлээ

2015-04-20 10:33:14

Өнөө өглөө буюу дөрөвдүгээр сарын 20-ны 8:30-9:00 цагийн үед Баянгол дүүрэг, Эх Нялхасын эмнэлгийн арын замд 30 орчим насны, тохижилт үйлчилгээний ажилтан эрэгтэй ажлаа хийж байх явцдаа суудлын автомашинд дайруулж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдлээ.  

Осолд орсон эрэгтэйн хувьд ухаан алдсан байдалтай, нүүрэн тус газраасаа цус алдсан, түүний цэвэрлэгээний хэрэгсэл, тэрэг, хүрз, шүүр гээд хугарч гэмтээгүй зүйл нэг ч үлдээгүй байсан юм.

Ийнхүү тохижилт үйлчилгээний ажилтан ажлын долоо хоногийнхоо эхний өглөө цагаасаа хоцорч яарсан хэн нэгэн жолоочийн буруутай үйлдлээс болж өдгөө амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн харамсалт нөхцөл байдалд хүрээд байна.

Тохижилт үйлчилгээний ажилтан тэр тусмаа автозам цэвэрлэдэг ажилтнуудын ажлын нөхцөл, аюулгүй байдал дутмагаас тэд ээлж дараалан “дугуйн нөхөөс” болж, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор буй юм. Эрхэм жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой оролцоно уу.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Тохижилт үйлчилгээний ажилтан дайруулж, эмнэлэгт хүргэгдлээ  
Үзсэн: 2260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-20 17:43
ywgan hun uursdiig n guitsej turuuleh gj bga ym shg zan gargadag sh d ugaasaa l
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-20 15:54
Хайран амь нас. Жолооч нар би л гэсэн шиг байдгаа болих хэрэгтэй. Чи ганцаараа машинтай нь гэж боддогоо боливол таарна
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-04-20 13:47
ТЭГЭЭД ЭНЭ АЖИЛАА ХИЙЖ ЯВСАН ХҮНИЙ ХОХЬ БОЛОХ ЮМ УУ??? ЯДАРСАН ХҮН БОЛОХООР НЬ ТООХГҮЙ ХУУЛЬ ҮЙЧИЛДЭГГҮЙ ЮМ УУ ????? ХҮН ДАЙРСАН НААД ЖОЛООЧИДОО ЭРҮҮ ҮҮСГЭЖ МӨН АР ГЭР ҮР ХҮҮХЭД ЭЭЖ ААВД НЬ ТЭТГЭМЖ ОЛГООЧ

Бидэнтэй нэгдээрэй