
Архангай аймгийн Тариат сумын иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг Тэрхийн цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэсэн байна. Учир нь хар галууг загас агнах зориулалтаар эрлийзжүүлж гаргасан бөгөөд олон улсад уг шувууг устгахыг зөвлөж байгаа юм. Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг аж. Нутгийн ард иргэд цаашид хар галууны өндгийг ангаахай болохоос нь өмнө түүхээр төлөвлөж байгаа гэнэ. Хар галууг 2-3 жил дараалан устгахад өөрсдөө дайждаг ажээ.
Дашрамд дурдахад, манай өмнөд хөрш хар галууг хяналтаасаа алдаж, устгаж хүчрэхгүй байгаа гэнэ.
Тэрхийн цагаан нуур орчимд үүрлэсэн 3200 хар галууны ангаахайг устгажээ | ||
Үзсэн: 5581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.