
Өнгөрсөн өвөл цас бага орсноос үүдэлтэй түймэр эрт эхэлсэн. 2015 оны хоёрдугаар сарын 4-нд анхны түймэр гарчээ. Одоогоор улсын хэмжээнд 14 аймгийн 44 суманд, 77 түймэр асч байгаагаас 37 нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарч, нийт түймрийн 50 орчим хувь болоод байна. Өнгөрөгч 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд гурван томоохон түймэр асч байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумд, Дорнод аймгийн Баян-Уул сумдад түймэр асч байгаа аж.
Улсын хэмжээнд 14 аймгийн 44 суманд түймэр асч байна | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.