Шууд Chart

ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно

2013-08-27 10:19:49

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний ням гаригт болно.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар теле хичээл заах бөгөөд хичээллэх цагийн хуваарийг дараах байдлаар гаргажээ. Үүнд:
 
08:00-08:40 цаг:    Хичээлийн шинэ жилийн нээлт

09:00-09:40 цаг:    “Монголын нууц товчоо” хичээл

10:00-10:40цаг:    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцох "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" теле хичээл заах юм.

Харин цэцэрлэгүүдийн хувьд есдүгээр сарын 2-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх юм. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно  
Үзсэн: 1869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй