Шууд Chart

Жүжигчин Р.Анхнямд төрийн дээд "Алтан гадас" одон хүртээлээ

2015-04-20 13:55:27

Хилийн чинадад, тэр тусмаа Хятадын кино урлагт дүр төрхөө таниулсан жүжигчин Р.Анхнямд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одон гардууллаа. Түүний шагналыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр гардуулж баяр хүргэсэн байна.

Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд Оскарын шагналт Франц найруулагч Жан Жак Анногийн  "Чонон сүлд" кинонд тоглосон билээ. Тэрбээр  1999 онд анх "Совингийн савдаг" хэмээх кинонд туслах дүр бүтээж, кино урлагт хөл тавьж байсан ба эдүгээ 20 гаруй уран бүтээлд ихэвчлэн гол дүр бүтээж, урын сангаа баяжуулжээ. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жүжигчин Р.Анхнямд төрийн дээд "Алтан гадас" одон хүртээлээ   
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй