Шууд Chart

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

2013-08-27 10:22:24

Шинэ хичээлийн жил, авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн  улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор нь  ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.


Харин автозам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор  тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрхи хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Дугаарын хязаарлалт үйлчлэх зам, гудамж талбай

1.Улаанбаатар хотын Их тойруу болон түүний доторхи замууд,

2.Энхтайвны өргөн чөлөө, төв замын Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэл хэсэгт,

3. Чингисийн өргөн чөлөө, ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас  зүүн тийш Энхтайвны гүүр хүртэл хэсэгт,

4.Нисэхийн цагаан хаалганы зүүн уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэл

5.Чингэлтэйн өргөн чөлөө, 32-ын тойргийн уулзвараас 7 буудлын уулзвар хүртэл

6.Доржийн гудамж, Цайз захын уулзвараас КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог хүртэл

7. Энэбишийн өргөн чөлөөнөөс 120 мянгатын уулзвар, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар хүртэл,

8.Чулуун овооны уулзвараас Нарантуул захын уулзвар

9.Нийслэл хүрээ гудамж

10.Их Монгол улсын гудамж, зам

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй