Шууд Chart

Хятадад өнгөрсөн зургаан сарын хугацаанд 133 мянган хүн хар тамхины хэргээр баривчлагджээ

2015-04-20 15:36:50

БНХАУ-ын тусгай алба болон Цагдаагийн байгууллагаас Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж байгаа талаар БНХАУ-ын Аюулгүй байдлын дэд сайд Лю Юэцзиня мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ өнгөрсөн зургаан сарын хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт 133 мянган хүн баривчлагдан, 43.3 тонн хар тамхи, мансууруулах бодис хураагдсан тухайн дурдсан байна. Мөн хар тамхитай холбоотой 115 гэмт хэрэг, 606 мянган хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн аж.

Түүнчлэн өнгөрөгч зургаан сарын хугацаанд цагдаагийн байгууллагын есөн ажилтан амь үрэгдэн, 657 албан хаагч гэмтсэний 76 нь хүнд гэмтэл авсан байна. БНХАУ-ын Аюулгүй байдлын дэд сайд Лю Юэцзиня нь онлайн хэлбэрээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгт ихээхэн анхаарал хандуулж шалгалтын ажиллагааг явуулах талаар онцлон дурджээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хятадад өнгөрсөн зургаан сарын хугацаанд 133 мянган хүн хар тамхины хэргээр баривчлагджээ  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй