![](/uploads/201308/news/thumb/df187781f5d31335647b484962756c1e_x3.jpg)
Монголбанк арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн санхүүжилтийн системийг нэвтрүүлж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд иргэд 362 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт ирүүлснээс банкууд 5395 иргэнд 294.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.
Түүнээс гадна өмнө нь олгосон ипотекийн зээлээс 790.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирснээс 14986 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, 427.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлэн олгосон байна.
427.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлжээ | ||
Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.