Он гарсаар нийт нутгаар хуурайшилт их байгаагаас хээрийн түймрийн гаралт их байна. Тэр дундаа улсын хилийн хэсгээр буюу Хилийн 0184, 0146, 0198, 0306, 0132, 0275, 0287, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр нийт 24 удаагийн түймэр гарч хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Хил хамгаалах байгууллагаас 95 бүлэг буюу 800 гаруй алба хаагч түймрийг унтраах ажиллагаанд оролцлоо. Дөрөвдүгээр сар гарсаар хилийн таван ангийн хариуцсан хэсгээр нийт 10 удаагийн ой хээрийн түймэр гарч улсын хилд 48 бүлэг, 400 гаруй алба хаагч 54 автомашинтайгаар томилогдон түймрийг унтраах ажиллагаанд оролцсон.
Өнөөдөр 05.40 цагт Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт Дашбалбар сумын чиглэлээр хээрийн түймэр орж ирснийг унтраахаар ажиллаж байна. Мөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангийн хариуцсан хэсэгт гарсан түймрийг унтаахаар тус ангийн хилчид ажиллаж байна.
Хилчид түймэр унтраах ажиллагаанд дайчлагджээ | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.