"Универсиад-2015" наадмын аэробик гимнастикийн тэмцээн дөрөвдүгээр сарын 17-нд ХААИС-ийн "Хатан туул" театрт болж өндөрлөлөө. Тэмцээнд 12 их, дээд сургууль, коллежийн нийт 68 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, гурвалсан, хос, степ гэсэн таван төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд нийт 8 тамирчин өрсөлдсөнөөс:
- 1-р байр ҮБТДС-ийн тамирчин У.Насанбаяр 20,400 балл авч тэргүүллээ.
- 2-р байр МУБИС-ийн тамирчин Г.Сэргэлэн 19,700 балл
- 3-р байр Мон-Алтиус БТДС-ийн тамирчин А.Мөнхбаясгалан 18,400 баллаар эрэгтэй ганцаарчилсан төрөлд эхний 3 байрт орсон юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд:
- 1-р байр ҮБТДС-ийн тамирчин Б.Отгонтуяа 18,000 балл
- 2-р байр МУБИС-ийн тамирчин С.Дэлгэрмаа 17,150 балл
- 3-р байр ОУУБИС-ийн тамирчин А.Номин 17,050 баллаар эмэгтэй ганцаарчилсан төрөлд Универсиадын медальт байранд шалгарлаа.
Хосын төрөлд:
- 1-р байрыг МУБИС-ийн тамирчин Б.Ичинхорлоо, А.Гантөгс нар 19,000 балл
- 2-р байрыг ҮБТДС-ийн тамирчин Б.Отгонтуяа, О.Содгэрэл нар 17,550 балл
- ШУТИС-ийн тамирчин О.Сийлэгмаа, С.Ариунболд нар 17,400 баллын үзүүлэлт авч, эхний 3-р байрыг эзэллээ.
Тэмцээний гурвалсан төрөлд:
- 1-р байр 19,560 баллаар ҮБТДС-ийн Б,Мягмаржав, О.Содгэрэл, У.Насанбаяр,
- 2-р байр 18,200 баллаар МУБИС-ийн Г.Сэргэлэн, Б.Ичинхорлоо, А.Гантөгс
- 3-р байр 17,100 баллаар ШУТИС-ийн С.Ариунболд, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр нарын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
"Универсиад"-ын аэробик гимнастикийн аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.