Шууд Chart

Шилдэгт нэр дэвшигчдийг зарлав

2015-04-20 17:27:56

Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос жил бүр тодруулдаг оны шилдэг тоглогч болон залуу тоглогч номинацид нэр дэвшигчдийг зарлалаа. Өнгөрсөн жилийн хувьд шилдэг тоглогчийн шагналыг "Ливерпүүл" клубын экс довтлогч Луис Суарез авч байсан бол шилдэг залуу тоглогчийн шагналыг "Челси" клубын Бельги хагас хамгаалагч Эден Азар авч байжээ.

Харин энэ жилийн шилдэг тоглогчид нэр дэвшигчдийн хувьд "Челси" клубын довтлогч Диего Коста, Эден Азар "Манчестер Юнайтед" клубын хаалгач Давид Де Хеа, "Ливерпүүл" клубын хагас хамгаалагч Филиппе Коутиньо, "Тоттенхэм" клубын довтлогч Харри Кейн, "Арсенал" клубын довтлогч Алексис Санчес нар нэр дэвшсэн бол шилдэг залуу тоглогчийн шагналын төлөө "Челси" клубын хаалгач Тибо Куртуа, хагас хамгаалагч Эден Азар, "Ливерпүүл" клубын хагас хамгаалагч Филиппе Коутиньо, довтлогч Рахим Стерлинг, "Манчестер Юнайтед"-ын хаалгач Давид Де Хеа, "Тоттенхэм"-ийн довтлогч Харри Кейн нар тус тус нэр дэвшсэн байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 26-ны өдөр болох бөгөөд холбооны гишүүн 100 клубын төлөөлөгчдийн саналаар шилдгийг шалгаруулах ажээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Шилдэгт нэр дэвшигчдийг зарлав  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй